Үргэлж тавигддаг асуултууд
Лотус хичнээн хүүхэд халамжилдаг вэ?
Одоогоор тус төвд 2 оос 19 насны 125 хүүхэд байгаа. Гэхдээ Лотус төв нь нэг доор 150 хүртлэх тооны хүүхэд асрамжлах чадвартай.
Хүүхдүүд Бадамлянхуа төвд хэрхэн ирдэг вэ?
Олон жилийн турш Монголд гарч байсан эдийн засгийн хүдрэлтэй асуудлуудаас болоод олон хүүхдүүд хогийн сав болон шатан дээр орхигддог байсан ба Монголын албаны байгууллагууд Бадамлянхуа төвийг тэдгээр хүүхдүүдийг асарч сувилахыг хүсдэг байлаа. Бусад үед цагдаагийн газар гудамжинд амьдарч буй хүүхдүүдийг авч тус төв дээр авчирдаг. Заримдаа гэр бүлүүд хүүдүүдээ авчирч ирдэг ба бид яах ч аргагүй хүүхдүүдийг нь авдаг. Эцэст нь хэлэхэд бидний эрхэм зорилго бол хүүхдийн аюулгүй орчинг хангах явдал юм.
Бадамлянхуа төв яагаад оршин тогтнох хэрэгтэй вэ?

Уулсаар хүрээлэгдсэн Улаанбаатар хот 1,5 сая оршин суугчтай болно. Хэдэн жил дараалан тохиосон зуднаас болоод амьдрал ахуйн доройтсон хөдөөгийн хүмүүс нийслэл Улаанбаатарруу ихээр нүүдэллэн ирэх болсон баилээ. Ялангуяа сүүлийн 4-5 жилд энэ тоо нь эрс нэмэгдсэн байна. Энэ нь хотын эмх замбараагүй бөөгнөрөлд хүргэж жил бүр гэр хорооллын тоо нэмэгдсээр байна.

Монгол улсын уул уурхайн салбарыг сонирхож буй гадаадын хөрөнгө оруулагчдын тоо болон Монголын хувийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдснээр Монголын ДНБ ий тоо сүүлий н хэдэн жил нэмэгдэж байгаа. Үүнийг үл харгалзан баялаг тэгш хуваарилалтын асууудал урган гарч ирж байна. 2007 оны байдлаар Монголын ДНБ ий хэмжээ 1,000 ам. Доллар байгаа боловч Монголчуудын 37 хувь нь ядуугийн төвшнөөс доогуур орлоготой буюу өдөрт 17 ам. Доллараас бага орлоготой амьдарч байгаа ба Монголын ДНБ ий 20 хувийг гадаадын зээ л тусламжаар бүрдүүлдэг юм байна. Монголын ядуурлын байдалд урт хүнд өвөл мөн архидан согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдал түүнээс үүдэн гарч буй уршгууд улам ихээр нөлөөлж байна. Улаанбаатар хот 1000, 4000 гудамжны хүүхдүүдийн гэр орон нь болдог.

Хүүхүүдэд ямар асаргаа халамжийг үзүүлдэг вэ?
Бадамлянхуа төв 50 үндсэн ажилчидтай. 10 орчим хүүхдүүд өөрсдийг нь сургуулийн бус цагаар халамжилдаг гэрийн ээжтэй хамт нэгэн гэрт амьдардаг байдаг. Мөн байнгын эмч сувилагч нар ажилладаг байртай. Дүүргийн эмнэлэг 10 минутын зайд оршдог. Хүнд өвчний тохиолдолд ивээн тэтгэгчдийн хандивын тусламжтайгаар хүүхдүүдийг Бээжинд эмчлүүлдэг.
Бадамлянхуа төв хүүхдүүдийг үрчлүүлдэг үү?
Бадамлянхуа төвйин гол зорилгын нэг бол гэр бүлийг буцаан нэгтгэх явдал юм. Олон жилийн дараа Амьдрал ахуйгаа дээшлүүлсний дараа төв дээр ирж хүүхдүүдээ буцаан авах тохиолдлууд олонтаа гарч байсан.
Хүүхдүүд хэзээ төвөөс гардаг вэ?
Хүүхэд бүрийн сонгож буй амьдралын зам өөр болно. Залуу хүмүүст гэр бүлийн туслалцаагүй амьдралын анхны алхам хийхэд нэн бэрхшээлтэй байдаг. Бадамлянхуа төв залуучуудыг их сургуульд суралцаж буй хугацаанд мөн ажилдаа явж эхлэх үед тэднийг төв дээрээ байлагхыг зөвшөөрч тусалдаг юм. Тэд өөрсдийгөө тэжээж чаддаг болсон цагтаа төвийг орхидог ба олон нийтийн баяр болох Цагаан Сар болон Хүүхдийн баяраар төв дээрээ ирдэг.
Төвөөс гарсан хойно хэрхэн амьдардаг вэ?
Бадамлянхуа төв асарч буй хүүхдүүдийгээ боловсролтой болгох мөн насанд хүрсэн хойно нь зөв замаар аж төрөхөд туслах явдлыг өөрийнхөө гол зорилгуудын нэг гэж үздэг. Бусад хүмүүсийн нэгэн адилаар тэд өөр өөрийн амьдралын замаар явах болно. Бидний хүүхдүүд дэлгүүрт худалдагч эсвэл томоохон уул уурхайн компаниудад орчуулагчаар ажилладаг. Зарим нь өөрийн гэсэн гэр бүлтэй болсон.
Тус төвийг ямар ирээдүй хүлээж байна?

Харж хандах олон хүүхэдтэй Бадамлянхуа төв хүүхдүүдэд улам сайнаар үйлчлэх арга замуудыг хайсаар байгаа юм. Дотоодын болон гадаадын байгууллагын тусламжтайгаар хотоос зайдуу орших газарт шинэ барилга байгуулав. Улаанбаатар хот хаяанд тулсан байгаа учраас Бадамлянхуа төв хот болон хотын олон тооны асуудлуудаас гарах цаг нь болсон. Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.mcaf.mn хаяг руу ороод үзнэ үү.

Мөн түүнчлэн бид хүүхдүүдэд хэрэгтэй мэргэжлийн чадваруудыг бүрдүүлж өгөх асуудалд анхаарлаа хандуулдаг. Бид Улаанбаатар хотноо кафе байгуулсан байгаа ба цаашид мэргэжлийн бусад хөтөлбөрүүдийг боловсруулах болно.

Монголын нийгмээс ямар тусламж дэмжлэг үзүүлдэг вэ?
Монголын засгийн газар Бадамлянхуа төвд бусад бага сургуулиудын нэгэн адилаар зөвхөн үдийн хоолны хөтөлбөрөөр туслалцаа үзүүлдэг. Гэвч бусад үйл ажиллагаан дээр туслалцаа үзүүлдэггүй. Бид дотоодын зари м компаниудаас туслалцаа авдаг. Олон хүмүүс цаг зав гарган харилцах, зөвлөгөө өгөх мөн дэмжих замаар тусалдаг.
Үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал?
сарын дундаж зардал. 2009 онд хүүхдүүдийг асран хамгаалахад болон боловсрол олгоход дунджаар сард 30,000 ам.доллар шаардлагатай байна.
Бадамлянхуа төв ямар ивээн тэтгэгчтэй вэ?
Бадамлянхуа төв албан байгууллага, хувь хүн болон зарим засгийн газрын тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдүүдийн 85 хувь сар бүр хандив өргөдөг ивээн тэтгэгчидтэй.
Тусламж үзүүлэх хамгийн сайн арга нь юу вэ?
Бадамлянхуа хүүхдийг асарч сувилахад сард 90 ам. доллар шаардагддаг.
Бадамлянхуа төвд хүүхдүүдийг өсгөхөд туслах олон арга замуудыг вэб сайтны тусгай нэгэн хэсэгт дуртсан байгаа. Хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга нь бидний тогтмол зардалд хувь нэмрээ оруулах явдал юм. Үнэндээ санхүүгийн туслалцаа үзүүлэх нь хүүхдүүдийг өсгөхөд бид нарт шаардагдах өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад туслах хамгийн шилдэг арга болно. Бид ихэни нь гадаадын иргэд байдаг халуу сэтгэлт хүмүүсийн тусламж дэмлэгээс бүрэн хараат юм.
Миний илгээмж танай төв рүү хүрч чадах болов уу?

Ихэнхи илгээмж Монголд ирдэг. Гэвч таны бараа бид нарт хүрч ирж байх үед том илгээмжүүдэд гаалийн өндөр татвар оногдуулдгийг харгалзан үзэх нь зүй болов уу. / гэхдээ үргэлж биш л дээ/ . тухайн илгээмжинй үнэ бага байсан ч бид илгээмжинй 90 хувьтай нь тэнцэхүйц төлбөр төлж байсан удаа бий. Бадамлянхуа төвд туслах хамгийн үр дүнтэй арга нь тэдгээр барааг дотооддоо зараад олсон мөнгийг нь хандивлах явдал юм.

 

 

 

Холбоо барих

Манай төвтэй доорх и-мэйл хаягаар холбоо барьж болно lotuschildren@gmail.com
Энэ хаяг нь гадны халдлагаас хамгаалагдсан.

Шуудангийн хаяг:
Төв шуудан,
Хайрцаг 1018
Улаанбаатар, Монгол улс

Та утсаар ярихыг хүсвэл:

(+976) 11379471
(+976) 99132100

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2009 он
Веб хуудасны дизайныг Дриймлаим.