Дэмжигчид

Гол хандив үзүүлэгч байгууллага

acf-logoАль Файед Сан нь Англи дахь тогтмол сар болгон санхүүгийн тусламж илгээдэг байгууллага билээ. Мөн эдний туслалцаатайгаар бид үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа юм.

summer camp

Найзууд болон туслалцаа үзүүлэгчид

doublecheckДабль Чек Орчуулгын товчоо байгууллага нь манай төвийн чухал дэмжигчдийн нэг билээ. Тэд 2016 оны хавар манай цахим хуудсыг бүхэлд нь орчуулж өгч цахим хуудсаа монгол хувилбартай болгох санал тавьсан билээ. Мөн тэд цахим хуудсандаа шинэчлэлт хийх болгондоо тэдний туслалцаа дэмжлэгийг авахыг санал болгосон. Хамгийн чухал нь манай цахим хуудас нь Олон улсын зочдод ч, орон нутгийн хүмүүст ч нээлттэй байх боломж олгосон билээ.

logo_altan_tariaАлтан Тариа компани нь Бадамлянхуа төвийн маань удаан хугацааны ивээн тэтгэгч билээ. Мөн бусад хэрэгцээт ажлуудад тусалж гурилаар тасралтгүй хангадаг. Бид сар бүр их хэмжээний гурил ашигладаг ба энэ хандив нь Бадамлянхуа төвд маань их үнэ цэнэтэй билээ.

IVCO” нь маш олон жийлийн турш Бадамлянхуа төвд маань санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэн билээ. Тэдний тасралтгүй туслалцаагүйгээр Бадамлянхуа төв маань одоогийнх шигээ байхгүй байх байсан.

12109258_1674504809462672_6910123033236047564_nMongolian Cricket Seed Appeal бус байгууллага нь Монгол улсад Крекитийг танилцуулж, оруулж ирэхэд хувь нэмрээ оруулсаны хүчинд 2016 оны намар Монголд хамгийн анхны Крекитийн талбай нээгдсэн билээ. Мөн тэд хөтөлбөрийнхөө дагуу Монголын анхны мэргэжлийн дасгалжуулагчтай хамт Бадамлянхуа төвийн хүүхдүүдэд маань Крекит тоглоомыг тогтмол өдрүүдэд ирж заан дасгалжуулах боломжтой болсон билээ.

Alliance 4 Kids” нь Щвейцарь улсад байгуулагдсан ба тус улсын хүмүүсээс хандив босгон Бадамлянхуа төвд маань дэмжлэг үзүүлдэг билээ. Түүнчлэн төвийн харъяа “Лотус кафе”-г 2017 онд нээхэд чухал туслалцаа үзүүлсэн билээ.

amurtИталид байрлах AMURT гэх байгууллага нь хүүхдэд ивээн тэтгэгч олж өгөх хөтөлбөр дээр ажиллан тус төвд маань тусалдаг билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд төвийн маань 40 гаруй хүүхдүүд өөрсдийн ивээн тэтгэгчтэй болсон билээ. Мөн бид Америкт байрлах AMURT байгууллагаас туслалцаа авч ажилладаг.

The Children’s Health and Education Fund” сан нь бидний өмнөөс Австрали улсад хандив цуглуулан тусладаг билээ.

12523107_530432127126163_222623911903548096_n

 

Монгол дахь The Toy Store нь 2016 оны хүүхдийн баярын өдрөөр 500,000₮-с дээш үнэ бүхий тоглоомуудыг төвд маань хандивласан билээ.


stannyStanny Roodselaar
гэх эмэгтэй нь манай төвд олон жилийн турш сайн дурын ажил хийсэн. Энэ эмэгтэй нь дор хаяж жилд 2 удаа Fritz Horter гэх нөхөртэйгээ төвд маань зочлон ирдэг ба тэд Бадамлянхуа гэр бүлийн маань хайртай гишүүдийн нэг билээ. Stanny  нь Недерландад дүрслэх урлагийн салбарын хүн ба түүнд төвд маань шууд дэмжлэг үзүүлэхээр хийгдсэн бүтээлүүд бий.

Vortichez гэх ая зохиогч хүн нь Монголын уламжлалт ая, хөгжмийн CD албум гаргасан ба түүнээс олсон бүх орлого шууд Бадамлянхуа төвд маань хандивлагдан ирдэг билээ. Чөлөөт ая сонсох мөн албумыг татаж авахыг хүсвэл Энд дарна уу.

 Хэрэв та энэ жагсаалтад нэгдэхийг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Helping vulnerable children in Mongolia