Хэрэгжиж буй төслүүд

Хэрэгжих төслүүд

Та бүхэнд 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн жагсаалтыг танилцуулж байна. Эдгээр нь бүрэн биш бөгөөд бид төслөө эхлэхээсээ өмнө санхүүжилт олох шаардлагатай байдаг тул 2017 онд багтан бүгд хэрэгжиж дуусахгүй байх магадлалтай.

Сайн дурынхны байр

Бид сайн дурынхандаа зориулж барилга байгууламжийн томоохон шинэчлэлт хийхээр төлөвлөж байна. Уг шинэ байр нь шүршүүр, ариун цэврийн өрөө, жижиг гал тогооны өрөө болон амралтын өрөөтэй байх юм. Манай төслийн дэмжигчдийн нэг болох Нидерландын Глобал Эксплорэйшн сангийн хамт олонд өгөөмөр хандивын туслалцаа үзүүлсэнд бид их талархаж буйгаа мэдэгдэхэд таатай байна.

Сургалт семинар

Хүүхдүүд маань өсөж томрох тусам цаашид ирээдүйд нь тус болох шинэ чадварт суралцах туйлын хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэрхүү боломжийг нэмэгдүүлэхийн төлөө бид өсвөр насны хүүхдүүддээ зориулж механик, мужаан, техник засвар, оёдол, эсгий урлал зэрэг

мэргэжлийн ур чадвар олгох сургалтын газартай болох зорилгоор гараашиндаа өргөтгөл барихаар зэхэж байна. Бид одоогоор энэ төсөлдөө ивээн тэтгэгч хайж байна.

Хиймэл зүлэг

Өнгөрсөн хугацаанд бетон тоглоомын талбай хандиваар хүлээн авсан бид тун азтай хамт олон. Харин одоо хүүхдүүдийнхээ гадаа талбайд тоглох, дасгал хийх, бусад үйл ажиллагааг дэмжихээр 2017 оны зун тус талбайг хиймэл зүлгээр бүрэх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр төвд маань илүү үр өгөөжтэй болох юм. Талбайд тоглоход илүү тухтай, аюулгүй байх бөгөөд жилийн дөрвөн улирлын аль ч үед тоглох боломжтой болно. Бид AMURT Italy-гаас энэхүү төслийн зардлын гуравны нэг хэмжээ бүхий тэтгэмж авсан хэдий ч эхлэхээс өмнө үлдсэн зардлаа нөхөх туслалцаа, хандив одоо хэр нь хэрэгтэй байгаа юм. Та энэ онцгой төсөлд хувь нэмрээ оруулахыг хүсвэл энд дарна уу.

 

Засмал зам, цэцэрлэг

2016 онд бид амьдрах орчноо тохижуулах, илүү сайхан болгох зорилтдоо ахиц дэвшил гаргасан билээ. Мод, цэцэг тарихаар их хэмжээний хучилттай зам тавьж, цэцэрлэгийн хогийн ургамлыг түүсэн. Ирэх жил бид зам тавих ажлаа дуусгах зорилттойгоор энэ төслөө үргэлжлүүлэхээр болж байна. Та энэхүү төсөлд зам тавих тоосго болон мод хандивлах хүсэлтэй бол бидэнтэй холбоо барина уу.

 

Хүнсний ногоо тарих

2016 онд хийсэн туршилт амжилттай байсны үндсэн дээр бид том талбайгаа зориулалтын хүнсний ногоо тарих талбай болгох, мөн ургацын хугацааг сунгахын тулд хүлэмж байгуулахаар төлөвлөж байна. Үүний зорилго нь хүүхдүүд маань өөрсдөө бие даан хүнсний ногоо тарьж сурахын зэрэгцээ өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангах юм.

Гадаа талбайн гал тогоо

Бид тоосгон ил гал маягийн тогтмол задгай зуухтай жижиг гадаа гал тогоотой болохыг хүсч байна. Зуны улиралд тог тасрах явдал их гардаг. Манай гал тогооны бүх тоног төхөөрөмж, хэрэгсэл цахилгаанаар ажилладаг учраас энэ нь хоол хийхэд нэлээн хүндрэл учруулдаг. Энэ үед зориулалтын гадаа талбайд ил гал дээр их хэмжээний хоол хийхэд тусгай гадаа гал тогоо нь бидний амьдралыг хөнгөвчлөх юм.

summer camp

Helping vulnerable children in Mongolia