Өмнөх төслүүд

Эдгээр Лотусын өмнө хэрэгжүүлсэн төслүүд.

Вэб сайтын орчуулга

Энэ нь урт удаан хугацаанд төлөвлөж байсан төсөл.

Саяхнаас вэб сайтаа Англи хэлээр болон Монгол хэлээр гаргах шаардлагатай болсон. Хэд хэдэн газраас тусламж хүссэн ч, Дабль Чек Орчуулгын Товчоо нь сайхан сэтгэл гарган бидэнд үнэ төлбөргүй орчуулж өгсөн. Тэд бидэнд тун ч уриалагхан тусалсан бөгөөд бидний зүгээс илүү олон хүнд хүрч, үйл ажиллагаагаа танилцуулах боломж олгосонд нь гүнээ их талархаж байна.

Морь болон жүчээ

Диди морь унах үнэхээр дуртай бөгөөд үүнээс авдаг аз жаргалаа хүүхдүүддээ ч мөн байнга мэдрүүлэхийг хүссэн. Мөн морин аяллыг Лотус Зочид Буудлын аяллын нэг хэсэг болгох зорилготой байсан.

Дидигийн энэ мөрөөдөл нь одоо гадаадад амьдардаг сайхан сэтгэлтэй Монгол гэр бүлийн ачаар биелсэн юм. Тэд зөвхөн морьдыг авч өгөөд зогсохгүй, унах хэрэгслээр мөн хангасан юм.

Ингээд бидэнд морины жүчээ хэрэг болсон. Харин энэ ажлыг сайн дурын ажилтан Жэймс болсон Монгол ажилчид Пүүжээ, Энхбаатар, Батмөнх нар хийсэн юм. Тэд хамтдаа нэг болон гайхалтай ажиллаж, биднийг сайхан жүчээтэй болгосон.

summer camp

Морь унаж байгаа хүүхдүүдийн инээмсэглэлийг харах ч сайхан шүү. Аль хэдийнээ мундаг унаач хүүхдүүдтэй болсон.

Гэр болон дэнж

Анх 2015 он Лотусын 20 жилийг ойг тэмдэглэхээр 12 ханатай гэрийг барьсан ч урт хугацаанд иогийн хичээл, цагаан сар, наадмын баяо тэмдэглэх гээд олон арга хэмжээнд хэрэглэх болсон. Цаашдаа хуримын арга хэмжээ зохин байгуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү гэрийг төвийн ард талын дэнж дээр барьсан нь үнэхээр сайхан харагддаг. Гэрийн дотор тал нь уламжлалт ширээ, сандал, мөн гоёмсог хээ угалз, сийлбэр бүхий гэрийн модоор дүүрэн.

summer camp

Гадна тохижолтын төсөл 1

Лотус төв Гачуурт руу нүүхэд асрах газрын эргэн тойрон зэлүүд байсан. Харин Диди төвийг орчин тойрныг илүү сайхан харагдуулах гэж тасралтгүй хичээсний эцэст янз бүрийн хүмүүс ирж нийт 500 гаруй мод тарьсан нь гаднах орчинг маш сайхан болгож өгсөн.

summer camp

Сагсан бөмбөгийн талбай

НБИК ХХК болон Оч Наран ХХК нарын тусламжтайгаар төв маань 2014 оны намар сагсан бөмбөгийн талбайтай болсон. Өмнө нь хүүхдүүд маань тоглох ч талбайгүй байсан бол одоо энэхүү талбайг зөвхөн сагсан бөмбөг ч биш мөн бусад олон спортын арга хэмжээнд зориулан ашиглаж байгаа нь хүүхдүүдэд маань ихэд таалагдаж байгаа.

summer camp

Бэйкэри

2011 онд энэхүү сэтгэл хөдөлгөм төсөл маань эхэлж одоог хүртэл хэрэгжиж байна. Тогооч Паул Вилдэрбээк анх хүүхдүүдэд зүгээр л нарийн боов хийхийг зааж өгч байсан нь хожим нь Лотус төвд үнэт хувь нэмэр болсон юм. Паул Холи Спирит Нортсайд хувийн эмнэлэгт ажилладаг бөгөөд “Хүүхдийн эрүүл мэнд, боловсролын сан”-ийн дэмжлэгээр Монголд ирсэн тэрээр анх умгар өрөөнд, дараа нь гараашинд ус, гал тогоогүй орчинд үндсэн муу хэдэн төхөөрөмжийн тусламжтай хүүхдүүдэд хичээл орж байсан.

Паул үүнээс ч илүү ихийг хийхийг хүссэн тул хандив босгох оройн зоог зохион байгуулан, ний 25,000 ам.долларыг босгож чадсан. Энэхүү мөнгөөрөө Хятадаас тоног төхөөрөмж худалдан авч Гачууртын төвд нарийн боовны үйлдвэр байгуулсан юм.

Паул байнга буцаж ирдэг бөгөөд ингэхдээ туслах тогооч, тэжээлийн мэргэжилтэн, соусны тогооч гэх мэт хүмүүстэй хамт ирдэг.

Паулын гайхалтай түүхийг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу.

Хөтлийн нийгмийн бүлэг

2006 онд Лотус Хөтлийн нийгмийн бүлэгтэй хамтран тэнд Кафе болон Нийгмийн Төвийг байгуулсан юм. Энэхүү төв нь ерөнхий боловсрол, мэргэжил олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна, нийгмийн төрөл бүрийн клубийн үйл ажиллагааг ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулан эрхлэн явуулдаг. Хэдийгээр гайхалтай төсөл байсан ч Төв маань цаашид үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болоод байгаа.

Helping vulnerable children in Mongolia