Сайн дурын ажил хийхтэй холбоотой түгээмэл асуултууд

Сайн дурын ажил хийхтэй холбоотой түгээмэл асуултууд

Доорх асуултууд нь Лотус төвд сайн дурын ажил хийх хүсэлт гаргасан хүмүүсийн хамгийн  түгээмэл асуултууд юм. Хэрэв танд доор дурдагдаагүй өөр асуулт байгаа бол бидэнтэй холбогдоно уу.

Би өмнө нь сайн дурын ажил хийж байгаагүй ч гэсэн хийж болох уу?

Танд хүүхэдтэй ажиллаж, өмнө нь сайн дурын ажил хийж байсан туршлага байвал давуу тал болох хэдий ч туршлагагүй байлаа гээд сайн дурын ажил хийх боломжийг тань хязгаарлахгүй. Хамгийн чухал нь таны шинэ туршлага болон суралцах зүйлдээ хандаж буй хандлага юм. Та туршлагагүй байсан хэдий ч ажлыг сэтгэлээсээ хийхэд л болно.

Та бүхэн миний оршин суух визний асуудалд туслах уу?

Сайн дурын ажилтан болохын тулд та харьяаллаасаа хамааран 30 хоногийн хугацаатай олгодог жуулчны визэнд материалаа бүрдүүлэн өгөх шаардлагатай. Хэрэв та ирсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газар очиж бүртгүүлбэл энэ нь 30 хүртэлх хоногоор сунгадаг. Жуулчны виз авахын тулд бид урилга явуулах шаардлагагүй юм.

Би Монголд ирээд яах вэ?

Бид танд Монголд ирээд Лотус төвд ирэхээсээ өмнө Улаанбаатарт нэг хонохыг зөвлөж байна. Энэ хугацаанд та Монголд дасах, нойр авах, мөнгө солиулах, дугаар авах болон шаардлагатай бол Гадаадын иргэн, харьяатын газар очиж бүртгүүлэх боломжтой юм. Хэрэв та Лотус төвийн зочид буудалд буух бол бидэнтэй lotusguest@gmail.com хаягаар холбоо барина уу. Зочид буудалд байрлах бол бид таныг онгоцны буудлаас тосох болон хотоос Лотус төвийн байранд хүргэж өгөх боломжтой.

Лотус  төвд ирээд яах вэ?

Таныг Лотус төвд ирэх үед сайн дурын ажилчдын ахлагч (олон хүүхдийн хамт) угтан авна. Хэрэв сайн дурын ажилчдын ахлагч байхгүй бол таныг өөр нэг туршлагатай сайн дурын ажилчин угтах болно. Дараа нь танд байрлах газар болон хамтран ажиллах сайн дурын ажилчидтай танилцуулна. Угаалгын өрөөний байгууламж, уух ус хаанаас авах, гал тогоо, хоол идэх хэсгийн бүс болон таны төсөлтэй холбоотой анги, тавилга, агуулга зэргийг харуулах юм. Та бие даан ажиллаж эхлэхээсээ өмнө туршлага суух зорилгоор нэг сайн дурын ажилчинтай хамтран ажиллах ба танд хэрхэн ажилладаг талаар мэдэхэд тань туслах болно.

Сайн дурын ажилтан байхын тулд би яах ёстой вэ?

Сайн дурын ажилчдын ахлагч хамгийн багадаа долоо хоногийн 5 өдөр байдаг ба имэйл болон, утсаар холбогдох боломжтой. Тэд таны ажиллах төсөлд заавар өгч, ажиллах боломжтой зүйлийн талаар санаа өгдөг. Хэдий тийм ч та ажилдаа идэвхтэй, бие даан оролцох хэрэгтэй. Сайн дурын ажилчдын ахлагч ажилчидтай уулзалт хийж, богино хугацааны хичээлийн хуваарь, ажил, арга хэмжээний талаарх төлөвлөгөөг гаргадаг.

Лотус төвд ажиллахад надад тусгай төсөл шаардлагатай юу?

Манай сайн дурын ажилчид өөрсдийн чадвар, сонирхолдоо тулгуурлан олон төрлийн ажил хийдэг. Бид таны хүсэл зорилгыг ойлгож уян хатан байх хэдий ч сайн дурын ажил хийх хугацаандаа тусгай төсөлд анхаарлаа хандуулан ажиллах нь чухал юм. Энэ нь таны үндсэн ажлаа хийх цагийг үрэхгүй ч гэсэн өдөр бүр хийх боломжтой зүйл юм.

Би өдөр бүр ажиллах уу?

Та хөтөлбөрт зөвшөөрсөн сайн дурын ажлын хугацааг бүрэн дуусгана. Хэдий тийм ч та зохицуулагчтай хэлэлцэн амралт аван, хуваарьт оруулах боломжтой.

 Эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?

Лотус төв нь Даваа – Баасан гаригт ажлын цагаар ажилладаг үндсэн эмчтэй. Үүнээс бусад үед та эрүүл мэндийн өрөөнд 24 цагийн турш хандах боломжтой ба манай бүх ажилчид анхан шатны тусламж үзүүлэхээр бэлтгэгдсэн байдаг. Энд сумын төвд жижиг эмнэлэг, эмийн сан байдаг ба хэрэв шаардлагатай бол түргэн тусламж дуудах боломжтой.

Би яагаад сайн дурын ажил хийх үедээ төлбөр төлөх вэ?

Харамсалтай нь Лотус төв сайн дурын ажилчдыг санхүүжилтгүйгээр ажиллууллах боломжгүй байдаг. Сайн дурын ажилчдыг гэр, өдрийн гурван хоол, угаалгын өрөөний хэрэгслээр хангадаг. Мөн бид сайн дурын ажилчиддаа зориулан шинэ ариун цэврийн өрөө, усанд орох газрыг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд таны дэмжлэг үүнд хувь нэмэр оруулах болно.

Хэлний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Лотус төвийн зарим хүүхдүүд Англиар ярьж чаддаг ба ихэнх нь ерөнхий Англи хэлний мэдлэгтэй. Хүүхдүүд бие биедээ Англи хэл сурахад нь тусалдаг ба хэрэв та хэн нэгэнтэй ярьхад хүндрэл гарвал бусад хүүхэд танд орчуулж туслах боломжтой.

Би ямар хандивлах зүйл авч очвол зүгээр вэ?

Та  манай хүслийн жагсаалтын дагуу хэрэгтэй зүйл авчрах боломжтой. Мөн та ахлагчтай холбогдон яаралтай хэрэгтэй байгаа зүйлийн талаар асууж зөвлөгөө авах боломжтой. Бидэнд дэвтэр, бал, харандаа зэрэг бичиг хэргийн зүйл шаардлагагүйг анхаарна уу. Хамгийн тохиромжтой хандив нь мөнгө ба бид шаардлагатай, хэрэгцээтэй зүйлээ авах боломжтой болдог.

Helping vulnerable children in Mongolia