Сайн дурын ажилчид

OLYMPUS DIGITAL CAMERAБадамлянхуа төв дээр бид цөөн тооны ажилчид ажилуулдаг ба энэ нь бүтэн жилийн турш сайн дурын ажилчид туслан хамтран ажиллах боломжтой. Сайн дурын ажилчдын тусламж хэрэгтэй хамгийн тохиромжтой үе нь 6-8 сар хүртэл байдаг ба яг хүүхдүүдийн сургуулийн амралттай таардаг. Хамтран ажиллахад сайн дурын ажилчид нь янз бүрийн зүйлээр туслалцаа үзүүлэх боломжтой ба хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа, хөтөлбөр тэмцээн зохион байгуулах, спорт, хэл гэх мэтчилэн хичээлүүд дээр нэмэлт сургалт өгөх, хүүхдүүдэд хоол хийх, удирдах арга барилд сургах, хамтдаа сан байгуулах гэх мэтчилэн. Дэлгэрэнгүй мэдээллийг FAQ хуудсаас эсвэл бидэнтэй холбогдоно уу.

Танилцуулга гарын авлага

OLYMPUS DIGITAL CAMERA

Сэтгэгдлүүд

Та энэ хэсэгт манай төвд ажиллаж байсан сайн ажилчдын сэтгэгдлүүдийг уншин Бадамлянхуа төвд ажиллах ямар байх тухай санаа авч болно. Хэрвээ та сайн дурын ажлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай  FAQ хуудсаар зочлох эсвэл бидэнтэй холбогдоно уу. Хэрвээ та сайн дурын ажил хийхэд бэлэн бол манай хүсэлтийн маягтыг холбогдох холбоосоор авч бөглөн буцаан илгээнэ үү.

 

Антойне (2017 оны зун, 2долоо хоног Лотуст) 

Сайн дурын ажилтнаар туршлага хуримтлуулсан хамгийн анхны газар Вьетнамт байсан. Үүнээс сэдэл аван Монголд ба Бадамлянхуа төвд дараагийн сайн дурын ажлаа хийсэн. Хуримтлуулсан туршлагаас харахад хоёулаа жаахан хэцүү байсан ч бадамлянхуа төвд илүү чөлөөтэй байж, санаачлагыг гартаа авч илүү юм хийсэн. Хүүхдүүдтэй харьцахад маш амар байсан, учир нь Англи хэлээр маш сайн ярьдаг ба зарим нь маш сайн Франц хэлтэй. Бадамлянхуа төв нь маш таатай байршилд байдаг ба хотын төвтэйгээ ойрхон түүнчлэн хүүхдүүдтэй эсвэл ганцаараа гол явж, ууланд авирах боломжтой. Мөн Бадамлянхуа төвд байхад сонирхолтой хэсгүүдийн нэг нь бүтэн байх хугацаандаа хүүхдүүдээс тусдаа Монгол үндэсний гэрт байрлах боломжтой. Гэхдээ хамгийн сайхан туршлага, дурсамжийг хүүхдүүдтэй өнгөрүүлсэн мөчүүдээс олж авна. Тэд бол жижигхэн биетэй том зүрхтэй гайхалтай хүүхдүүд, зарим нэгэнтэй холбогдох/харьцах/ хэцүү байж болох ч эцэст нь чи тэдэнтэй холбогдсоноо мэднэ. Би эргэлзээгүй энд сайн дурын ажил хйихийг санал болгож байна!

 

Сайм (2016 оны зун, 2 сарыг лотуст)

Миний энэ төвд өнгөрүүлж хуримтлуулсан туршлага, мөчийг би хэзээ ч мартахгүй гэж хэлж чадна. Хэдийгээр энд байхад өгсөх уруудах үе байх ч би энийг үүний нэг хэсэг гэдгийг мэднэ, түүнчлэн Монголд бас энэ төвд өнгөрүүлсэн цаг хугацаа хоёулаа нүдийг минь нээсэн, урам зориг өгсөн билээ. Мөн ямар ч эргэлзээгүй ахиж сайн дурын ажил хийх болно. Миний энд өнгөрүүлсэн цаг хугацаанаас өөртөө олж авч чадсан зүйл гэвэл би юмсыг харах нүдээ олж мөн ирээдүйг харах өнцгөө өөрчилж чадсан. Би өөрийн гэртээ хийдэг л байсан зүйлсээсээ холдсоноор ганцаараа байхыг илүү ойлгож үнэлсэн. Миний энд өнгөрүүлсэн 2 сарын туршлага маань 2 жилийн амьдралын туршлагатай дүйцэхүйц байсан гэж хэлж чадна.

 

Макс (2015 оны зун, 2 сарыг Лотуст)

Миний Бадамлянхуад өнгөрүүлсэн 2 сар маш сайхан туршлага болсон, мөн би байх хугацаандаа хүүхдүүдэд итгэл найдвар өгч, төвд бүхий л бололцоогоороо туслаж ажилласан. Хүүхэд болгон өөр өөр намтар түүхтэй бас ихэнх хүүхдүүдтэй хамт миний хамгийн дуртай спорт болох уулаар маш их аялал хийсэн. Хүүхдүүдэд туслаж, түүнээсээ сайхан мэдрэмж аван өөрийн дуртай зүйлээ хүүхдүүдтэй хуваалцаж байх маш гоё байсан. Мөн би энэ төвд ирсэн мөчөөсөө л их өвөрмөц мэдрэмж авч байсан. Хэцүүхэн эхлэлийн дараах хүүхдүүдтэй холбогдсон мэдрэмж, мөн энд сайн дураар ажиллаж байгаа хүмүүс болон тэдний хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлийг хараад миний юмсыг харах өнцөг өөрчлөгдсөн. Би Коннор, Гари, Маха, жеймс болонбүх хүүхдүүдэд мөн миний хуримтлуулсан туршлагыг илүү дурсамжтай болгож өгсөн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

 

Эрика (2014 оны зун, 2 сарыг Лотуст)

Миний олон улсын үүрэгт ажлаар ирж Бадамлянхуа төвд ажилласан хугацаа надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн.Миний энд байх хугацаандаа олж авсан юмс гэвэл ур чадвар мөн чин сэтгэлээсээ өдөр бүр хариу нэхэлгүй ажиллах, гэхдээ хамгийн чухал нь тэсвэр тэвчээр бас хайр. Энэ хүүхдүүд бүгд өөрсдийн эерэг энерги, хайр татам байдлаараа миний зүрхэнд хүрч чадсан. Би энэ төвийн бүх юмсыг санах болно, үзэсгэлэнт байгаль, өдөр болгоны ойр зуурын ажлуудыг дуусгах чармайлт, 80 хүүхдийг бүгдийг нь цуглуулж хичээл заах, халуун дотно ярилцлага, мөн хүүхэд бүртэй бий болгосон өвөрмөц харилцаа. Би энэ төвтэй үүрд холбогдсон юм шиг санагдсан бас би буцаж заавал Монголд энд ирэх болно.

Сайн дурын ажилтны хүсэлт илгээх журам Application Form Сэтгэгдэл үлдээх

OLYMPUS DIGITAL CAMERA

Helping vulnerable children in Mongolia