Хандив өргөх

Эд материалын хандив, санхүүгийн хандив болон төслүүдэд дэмжлэг үзүүлэх арга замууд. Та Лотус төвийнхөнд одоогоор хэрэгтэй байгаа зүйлсийн жагсаалттай танилцана уу.

Ивээн тэтгэхХэрэгтэй байгаа зүйлс

OLYMPUS DIGITAL CAMERA

Та бүхэн бидэнд түрүүлж мэдэгдэлгүйгээр шуудангаар юм битгий илгээгээрэй! Бид таны илгээмжийг алга болгох, үрэн таран хийхийг хүсэхгүй байна. Бидний хэрэгцээ тогтмол өөрчлөгдөж байдгаас гадна, Монголын шуудангийн салбар тийм ч сайн хөгжөөгүй тул та илгээмж явуулахаасаа өмнө бидэнд түрүүлж мэдэгдэнэ үү. Баярлалаа.

Бид Монголын эдийн засаг болон ард иргэдэд дэмжлэг үзүүлэхийг зорьдог тул мөнгөн дэмжлэгийг илүүд үздэг. Мөн эндээс Европ, Америк, Австралиас хамаагүй хямд үнээр худалдан авалт хийх боломжтой. Шуудангаар тусламжийн зүйлс илгээх нь нилээд бэрхшээлтэй, алга болох магадлалтай, мөн үнэтэй тусдаг. Бид гааль дээр бараа авахдаа мөнгө төлдөг, хуучин хувцас хэрэгсэл бүхий ачаанд хүртэл төлбөр төлөх шаардлагатай болдог. Бид хуучин хувцас хэрэгслийг талархан хүлээн авдаг хэдий ч, та илгээмж явуулахын өмнө сонголтоо сайтар тунгаан бодоорой. Таны орон нутагт тусламж шаардлагатай нийгмийн бүлэг байдаг бол тэдэнд хандив өргөж, орчин тойрондоо дэмжлэг үзүүлээрэй. Түүнчлэн, бид хүмүүсийн илгээсэн зүйлс бүрийг хаялгүйгээр, талархан ашигладаг.

OLYMPUS DIGITAL CAMERA

Монголын эдийн засаг сайжирч байгаа хэдий ч одоог хүртэл хараахан тэнцвэржээгүй л байна. Энд өдөр, хоногийг арай ядан аргацаадаг эмзэг нийгмийн бүлгүүд, өрх гэр олон байдаг. Монголын уул уурхайн салбар гадныханд Монголын хөрөнгийн талаар ташаа ойлголт өгдөг. Лотус төвийнхөн орон нутгийн худалдаачид, малчид, гар урчуудаас худалдан авалт хийж, тэднийг багахан ч гэсэн дэмжихийг эрмэлздэг. Бидний дэмжлэгийн тусламжтайгаар зарим өрх гэрийг гудамжинд амьдрахаа больж, бид ийм замаар дотоод эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжих хүсэлтэй байна.

Таны хандивыг юунд зарцуулагддаг вэ?

  • Гачууртад байдаг манай төв салбарын 80 хүүхэд, Улаанбаатар хотод байршилтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн болон Эрдэнэт хотод байршилтай өсвөр насны хөвгүүдийн хоол хүнс, орон сууц гэх мэт ерөнхий хэрэглээг хангадаг
  • 80 хүүхдийн бие бялдарыг зөв хөгжүүлж, өсч торниулахад хангалттай хоол тэжээлээр хангана гэдэг маш том хариуцлага
  • Монголын өвөл маш удаан үргэлжилдгээс гадна, -40 хэм хүрдэг тул тэсгэм хүйтэнд хүүхдүүдийн байрыг дулаахан байлгах шаардлагатай байдаг. Манай дулааны төлбөр өвлийн саруудад харьцангуй нэмэгддэг.
  • Хүүхдийг өөрсдийн чадавхиа бүрэн дүүрэн ашиглахад нь тусалж, цаашид сурч боловсроход нь дэмжлэг үзүүлдэг.

OLYMPUS DIGITAL CAMERA

Тогтмол ивээн тэтгэх:

Бидний шинээр гаргасан хандивлагчийн хөтөлбөрийн тусламжтайгаар та манай Лотус Хүүхдийн Төвд байгаа хүүхэд, багачуудын амьдралд өөрчлөлт хийж чадна.Таны өгсөн хандиваар хүүхдүүд маань тохь тухтай, дулаахан байранд байрлаж, эрүүл хоол хүнс хэрэглэн, тэдний боловсрол, аюулгүй байдалд ихээхэн хувь нэмэр оруулах болно.Та сар бүрийн дэмжлэгийг зөвшөөрснөөр танд Лотус Төвийн талаарх танилцуулгын багцыг илгээх бөгөөд үүнд Төвийн хүүхдүүдээс аль нэгнийх нь танилцуулгыг хавсаргадаг. Мөн хүүхдүүд маань таны энэ үйлсэд ихээхэн талархаж буйгаа илэрхийлсэн богино тэмдэглэл бүхий зургийг байх болно. Та манай имэйл жагсаалтад орж, бид танд улирал тутам Лотус Хүүхдийн Төвийн сонин сайханг тайлагнасан имэйл явуулах болно. Та өөрийн хайртай дотны хүмүүсийн нэрийн өмнөөс хандив өргөж болох бөгөөд бид тэдгээр хүмүүсийн нэрээр хандив өргөсөнг илтгэх талархлын зурвас илгээж байх болно. Хэрэв та тэдгээр хүмүүсийн имэйл хаягийг өгвөл бид тэдгээрийг мөн имэйлийн жагсаалтдаа оруулах болно. Таны тусламжтайгаар бид хүүхдийн цаашдын ирээдүйг илүү гэгээлэг болгох үндэс суурийг үргэлжлүүлэн тавих боломжтой.

Төвийг ажиллуулахад зарцуулагддаг ерөнхий төсвийн зардал.

  • Ажилчдын сарын цалин 250 ам.доллар
  • Дулаан, цахилгааны сарын төлбөр 150 ам.доллар
  • Нэг чиргүүл нүүрс ( өвлийн саруудад бид ойролцоогоор 10 орчим чиргүүл нүүрс сар бүр ашигладаг) 100 ам.доллар
  • Нэг шуудай будаа (сар бүр 12 шуудай будаа хэрэглэдэг) 20 ам.доллар

VMG_donate