Бидний тухай

“Лотус” Хүүхдийн Төв нь Монголын албан ёсны төрийн бус байгууллага (ТББ) бөгөөд одоогийн байдлаар нийгмийн эмзэг давхаргын болон эцэг эхдээ хаягдсан 65 хүүхдийн гэр орон нь болж байна. Лотус Хүүхдийн төв нь асрамжийн газар гэдгээсээ илүүтэйгээр нийгмийн эмзэг давхаргын болон эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийн хөгжлийг дэмжих нэн тэргүүний зорилготой төв юм.

Манай үндсэн төв Гачууртад байрладгаас гадна, Улаанбаатар хотын төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан байр, мөн Эрдэнэт хотод өсвөр насны хөвгүүдэд зориулсан байрууд тус тус байдаг.

aboutpics

Бидний гол зорилго, итгэл үнэмшил

Лотус нь шашны бус байгууллага бөгөөд манай үүсгэн байгуулагч Диди Ананда Калика хүүхдүүдийг хүнд хэцүү амьдралаа даван туулахад нь туслах зорилготойгоор энэ төвийг үүсгэн байгуулсан.

Диди хайр халамж, амьдралын зөв хэв маягаар дамжуулан хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хэрэв тэд өөрсдөө л хүсвэл ирээдүйд ямар ч амжилтад хүрч болно гэдгийг ойлгуулахаар хичээнгүйлэн ажиллаж ирсэн.

Лотус төвийн үндсэн зорилго нь:

  • Tөвийн хүүхдүүдийг хоол хүнс, эрүүл мэнд, хувцас хунар, орон байр зэрэг үндсэн хэрэглээгээр хангадаг
  • Хүүхдүүдийг хөгжүүлж, ядуурлын мөчлөгөөс ангижирахад нь тусалдаг.  Бид хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, зөвлөгөө өгөх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдрах чадварыг нь сайжруулах тал дээр хичээнгүйлэн ажилладаг
  • Хүүхэд бүрт халамж, анхаарал тавин мэдрүүлж, гэр бүлийн бүлийн хайраар дутаалгүй өсгөх
  • Лотус төвд амьдарч байгаад насанд хүрч, төвөөсөө явсан хүүхдүүдийг орхилгүйгээр үргэлжлүүлэн дэмжсэнээр тэдний амьдралыг илүү эрсдэлгүй болгож, ажилд орох, боловсрол эзэмшихэд нь тусалдаг. Лотусын гэр бүлд нэгдсэн хүүхэд бүрт тусламжийн гараа үргэлж сунгасаар  байдаг.

aboutpics

Манай Түүх хэсгээс бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

ТББ-н Бүртгэлийн мэдээлэл
Регистерийн дугаар: 1018701
Гэрчилгээний дугаар: 814

Helping vulnerable children in Mongolia